Төрийн албаны зөвлөлийн 7:4:10 арга зүйн сургалтын энэ удаагийн зочин багшаар сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл уригдан оролцлоо.
Төрийн албан хаагчдад “Манлайлал” сэдвээр сургалт хийсэн бөгөөд Олон улсын түвшинд манлайллын тухай хэвшмэл, уламжлалт арга хандлагаас татгалзаж, орчин үед зөвхөн удирдах албан тушаалтны хэрэгжүүлдэг арга барил бус гүйцэтгэх ажилтнууд ч манлайллын арга туршлагыг хэрэглэдэг, ойлгодог болсон тухай мэдээлэлдээ онцолсон юм.
Уг сургалтад Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны албан хаагчид, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагууд, Төрийн албаны зөвлөлийн яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, төсөвт байгууллагын удирдлага, албан хаагчид нийт 2800 гаруй хэрэглэгчийн эрхээр хамрагдав.
Сургалтын видеог хүлээн авна уу.