Төрийн албаны зөвлөл 2021 оноос эхлэн 7:4:10 арга зүйн сургалтыг нийт 64 удаа зохион байгуулж, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагууд, Төрийн албаны зөвлөлийн яам, агентлаг, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга, төсөвт байгууллагын удирдлага, албан хаагч 190.000 гаруй төрийн албан хаагч хамрагдсан билээ.
2023 оны 02 дугаар сар 02-ны өдрийн сургалтад Авлигатай тэмцэх газрын ахлах комиссар Л.Нарантуяа, Ц.Баасандэлгэр нар Авлигаас урьдчилан сэргийлэх болон Албан тушаалтны 2022 оны ХАСХОМ шинэчлэн гаргахад анхаарах асуудлаар сургалт, мэдээлэл хийсэн юм.
Уг сургалтад 2300 гаруй төрийн албан хаагч оролцлоо.
Сургалтын видеог хүлээн авна уу.