Төрийн албаны зөвлөлийн 7:4:10 арга зүйн сургалтын зочин багшаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хурандаа Равдангийн Болд оролцож, “Монгол улсын үндэсний болон гадаад аюулгүй байдлын тулгамдсан зарим асуудлууд” сэдвээр мэдээлэл хийлээ.
Зочин багш Р.Болд, “Өнөө үед үндэсний аюулгүй байдал нь хөгжлийн асуудал, ялангуяа тогтвортой хөгжлийн бодлоготой харилцан уялдаатай” гээд төрийн аль ч шатны албан хаагчид бодлогын баримт бичгийг анхаарч мэдэх хэрэгтэй хэмээн зөвлөв. Мөн мэдээлэлд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар ОУ-ын болон дотоодын судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар тодорхойлсон асуудлыг хөндсөн бөгөөд Засгийн газраас баримталж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулсан тухайгаа онцолсон юм.
Энэ удаагийн /2022.10.27/ арга зүйн цахим сургалтад 1900 гаруй хэрэглэгч оролцлоо.
Сургалтын видеог хүлээн авна уу.