Төрийн албаны зөвлөлөөс “7:4:10” арга зүйн ээлжит сургалтыг “Бүтээлчээр хурдан уншихуй” сэдвээр 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны албан хаагчид, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, яам, агентлаг, аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга зэрэг 1400 гаруй төрийн албан хаагч хэрэглэгчийн эрхээр нэвтэрч хамрагдав.
Зочин багш Монголын Оюун Ухааны академийн захирал Хандсүрэнгийн Хатанбаатар ойлгож, унших ур чадвараа хэрхэн дээшлүүлэх талаар оролцогчдод мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
Х.Хатанбаатар нь 2006 оноос хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт зэрэг оюуны спортын олон төрлөөр хичээллэж олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан Монголын шилдэг тамирчдын нэг юм.
Та бүхэн хичээлийн видеог хүлээн авна уу.