НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “Бодлогын инноваци” бичил төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд “Бодлогын инноваци 2021”-ийн шалгаруулалтад нийтдээ 21 байгууллага 38 төсөл ирүүлснээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи хамтран дараах 10 төслийг шалгаруулсан байна.
Эдгээр төсөлд энэ оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарыг дуусталд тус бүр 3000 хүртэлх ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд үр дүнг нь энэ оны аравдугаар сард олон нийтэд танилцуулах аж.