2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр
1.Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн шугамаар гүйцэтгүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлэг ирүүлэхийг урьж байна.
2.Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид дараах шаардлага тавина:
Дугаар |
Зөвлөх үйлчилгээний нэр |
Зөвлөхөд тавигдах шаардлага |
||
Боловсрол |
Мэргэжил |
Ажлын туршлага |
||
1. |
Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлогын зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээг “хуульд заасан зарим үндэслэлээр төрийн захиргааны албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлсөн, халсан тохиолдлын судалгаа хийх” хүрээнд гүйцэтгэх |
Магистр, түүнээс дээш зэрэгтэй |
Эрх зүй эсхүл нийгмийн ухааны бусад мэргэжилтэй
|
-Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан, -Төрийн салбарын бодлогын баримт бичиг, эрх зүйн актын төсөл боловсруулж байсан ажлын туршлагатай, -Судалгаа шинжилгээний ажлын туршлагатай. |
3.Мэдүүлэг ирүүлэх хувь хүн, хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах бичиг баримтыг дугтуйнд хийн битүүмжлэн, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 17:30 цагаас өмнө доор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
-Иргэний үнэмлэхийн хуулбар;
-Төрийн албан хаагчийн анкет;
-Боловсрол, мэргэжил, мэргэшлийг нотлох баримт бичгийн хуулбар;
-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /бүх хуудсыг ирүүлэх/, эсхүл цахим системээс авсан лавлагаа;
-Сүүлийн 3 жилийн хугацаанд хийсэн ажлын жагсаалт /бүрэн, тодорхой мэдээлэл өгөх хэмжээнд/.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байрны 101 тоот өрөө.
Холбоо барих утасны дугаар: 51-265041