Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар төрийн албаны шинэтгэлийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаа, үр дүнгийн талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Шинэ санааг бий болгох идеа генератор, инновацийн мастерууд салбарыг манлайлан ажиллах болон ажлын чанар, үр дүнд тохирсон цалин хөлсний системийг боловсронгуй болгох талаар онцлов.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас үйл ажиллагааны цахимжуулалт, төрийн албан хаагчдын цалин хөлсийг адил ажил хөдөлмөрт ижил цалин олгох зарчмын хүрээнд цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох ажлыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Уулзалт, хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Яамны Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар оролцож мэдээлэл солилцсон ба шинээр томилогдсон ажилтнууд “туршлага, мэдээлэл судалж хугацаа алдалгүйгээр бодит ажлуудыг хурдтай хийж, эерэг үр дүн гаргаж, иргэдийн хүсэж буй хүлээлтэд сайн ажлаар үйлчилгээ үзүүлж ажиллах”-ыг Төрийн албаны зөвлөлөөс зөвлөв.
Энэ оны эхнээс Төрийн албаны зөвлөлөөс тасралтгүй зохион байгуулсан 7:4:10 цуврал вэбинарт хамрагдсан төрийн албан хаагчдын хандлага, соёл, үр дүн өөрчлөгдөж байгааг онцолж тэмдэглэлээ.
Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд төрийн албаны ангилал, албан тушаалын зэрэглэл, төрийн албан хаагчийн цалин хөлсний асуудлаар хамтран шуурхай санал боловсруулахаар тогтлоо.