Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг шийдвэрлэв.
Судалгааг дүгнэхэд гаднын 30 орны Засгийн газар, олон улсын байгууллагын тэтгэлэгт хөтөлбөр болон байгууллага хоорондын санамж бичиг, буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 1195 төрийн албан хаагч тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаас 240 буюу 20% эмэгтэй, 955 буюу 80% нь эрэгтэй, 455 буюу 38% сургалтаа дуусгаж боловсролын зэрэг эзэмшсэн бөгөөд 740 буюу 62% сургалтаа үргэлжлүүлж байна. Судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын дийлэнх нь ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Австрали улсад суралцсан буюу суралцаж байна.
Мөн тус өдрийн хуралдаанаар төрийн захиргааны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв шинээр болон ахиулан олгох асуудлуудыг тус тус шийдвэрлэлээ.