Төрийн албаны ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд маргааш буюу 3 сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулна.
Уг шалгалтын бэлтгэл ажлын хүрээнд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв /ХӨСҮТ/-тэй хамтран Төрийн албаны зөвлөл бүх албан хаагчдаа PCR шинжилгээнд давтан хамруулсан бөгөөд албан хаагчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа.