“Монгол улсад мэргэшсэн тогтвортой төрийн албыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт” сэдэвт сургалтыг Төрийн албаны зөвлөл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн зөвлөх багтай хамтран зохион байгуулав.
Тус сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаны албан хаагчид, төслийн нэгж, Төрийн албаны зөвлөлийн яам, агентлаг, аймаг нийслэл дэх салбар зөвлөлийн төлөөлөл, судлаачид оролцлоо.
Сургалтаар IRBM буюу үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтийн аргачлалаар байгууллагын үр дүнгийн хүрээ, үр дүнд суурилсан төлөвлөлт, хяналтын хүрээ, хувь хүний гүйцэтгэлийн систем болон удирдлагын мэдээллийн системийг агуулсан байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа стратегийн төлөвлөлтийн хүрээгээ хэрхэн тогтоох арга, арга зүйн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Дээрх үүрэг даалгаварт бус үр дүнд суурилсан аргачлалаар стратегиа төлөвлөснөөр байгууллагын үйл ажиллагаа зорилтдоо хүрэх боломжтойг онцоллоо.
Цахим сургалтыг дүгнэж Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Үүрэг даалгавраар биш санал санаачилгаар ажиллах, сайн ажлыг хэвшил, дадал болгож үр дүнд хүргэн, судалгаанд суурилсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх ”-ийг зөвлөлөө.