Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд 2020 онд хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнгийн явц, 2021 оны ажлын төлөвлөлт, дэвшүүлсэн зорилтын талаар Төрийн албаны зөвлөлөөс зөвлөлдөх, санал солилцох уулзалт зохион байгуулав.
Уулзалтад төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Засгийн газрын 35 агентлагийн дарга, удирдлага,аймаг, нийслэлийн 22 тамгын газрын дарга, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнууд тус тус оролцов.
Удирдахуйн шинжлэх ухааны Helicopter view буюу байгууллага, салбарыг бүхэлд нь том зургаар өргөн хүрээнд алсыг харж зорилго, зорилтоо тодорхойлон, хийх ажлаа төлөвлөн удирдаж ажиллах талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг зөвлөв.