Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс албан хаагчдыг цахимаар ажиллах горимд шилжүүлж, онлайнаар ажлаа явуулах хэвшилд орж, нэг зэрэг 500 байгууллагатай харьцаж байна.
Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлж мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөгөөг чанд дагаж мөрдөх, бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас хүлээн авч, түгээх зорилгоор байгууллагын цахим жижүүр ажиллуулж, Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд болон албан хаагчид өнөөдөр 10 цагт 100 хувь цахим зөвлөгөөн зохион байгууллаа.
Түүнчлэн цар тахлын үед төрийн байгууллагуудад үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангах нь цахим гарын авлага болон Коронавируст халдвар (COVID 19)-аас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдүүлэн ажиллаж байна.
2020.11.14
Зөвлөмж энд дарна уу. http://www.csc.gov.mn/s/44/678
Цахим гарын авлага энд дарна уу. https://issuu.com/tuguldursukhbaatar/docs/covid_19/38