Төрийн албаны Ерөнхий шалгалт улс орон даяар явагдах гэж байгаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр /2020.11.02/ шалгалтын бэлтгэл ажлын талаар 21 аймаг дахь Салбар зөвлөлийн дарга, гишүүдийг оролцуулсан цахим хурал зохион байгууллаа.
Хурлаар албан тушаалтнууд төрийн албаны хүний нөөцийн томилгоонд хууль бус халаа, сэлгээ хийхгүй байх талаар гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх болон ерөнхий шалгалтыг зохион байгуулахтай холбогдуулан Төрийн албаны салбар зөвлөл, комисст Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх дэглэмийг сахиулах, шалгалт авах танхим, сүлжээ, техник хэрэгсэлийн бэлтгэлийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний шалгалт өгөх нөхцөл боломжийг бүрдүүлэх, бүртгэл, зохион байгуулалттай холбоотой зөвлөгөө чиглэл өглөө.