Жижиг, дунд үйлдвэрийн газар, Биеийн тамир, спортын улсын хороог Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 47, 49 дүгээр тогтоолоор шинэчлэн байгуулсан. Эдгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын дэд даргын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл 54 дүгээр хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Төрийн албаны зөвлөл төрийн байгууллагуудын стратегийн зорилт, зорилгын хүрээнд чиг үүргийг оновчтой зохион байгуулах, сайжруулах, төрийн албан хаагчийн хариуцлага, гүйцэтгэл, үр дүнг дээшлүүлэхэд чиглүүлж албан тушаалын тодорхойлолтод судалгаа, шинжилгээ хийн хянан хэлэлцэж, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Төрийн албаны тухай хууль шинээр хэрэгжиж эхэлснээс хойшхи 661 хоногийн хугацаанд өссөн дүнгээр 21692 албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олгожээ. Энэ нь мерит, мэргэшсэн тогтвортой төрийн албыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА