Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд Төрийн албаны сургалтын байгууллага Удирдлагын академийн захирлаар томилогдсон Д.Сүрэнчимэгийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Хоёр байгууллагаас ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл, санал солилцож, төрийн албан хаагчдыг сургаж мэргэшүүлэх, төрийн албаны суурь болон хавсарга судалгааны ажлыг эрчимжүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаар ярилцаж тогтлоо.