Хэдийгээр нүүр тулан ярилцах нь хүмүүст таатай байдаг хэдий ч анир чимээгүй орчинд байх нь асуудлыг шийдвэрлэхэд маш чухал билээ.
Хэрэв та дэлхийн олон хүмүүсийн адил алсын зайнаас буюу гэрээсээ (телекомьютинг) ажиллаж байгаа бол ажлынхаа баг, хамт олонтой тэр бүр нүүр тулан ажиллах боломжгүйдээ санаа зовниж байж магадгүй. Алсын зайнаас ажиллах сүлжээ, орчин үеийн техник хэрэгслүүд нь ажлынхантайгаа тогтмол холбоотой байх боломжийг бидэнд олгож, ажлын энэ арга, хэлбэр нь холбогдох мэдээллийн боловсруулалтыг илүү сайн, чанартай болгох магадлалтай юм.
Хамгийн сүүлийн үеийн сэтгэл зүйн бүтээлүүдэд “илүү бага харилцаа холбоо нь илүү үр дүнтэй байж болох”-ыг олонтоо тэмдэглэх болжээ.
Байнгын үргэлжилсэн харилцаа нь хэрэг дээрээ аливаа асуудлыг багаар ажиллаж, хамтын оюун ухаанаар шийдвэрлэх чадварыг бууруулдаг байна. Онлайнаар байнга харилцаж, чатлаж байхын оронд багийн харилцааг аль болох богино хугацаанд маш идэвхтэй “тэсрэлтэд” оруулах маягаар өрнүүлээд завсарлаж байх нь үр дүнтэй нь харагджээ. Тухайлбал өдөрт ганц нэг видео дуудлага хийх замаар л багаар шийдэх асуудлаа цэгцэлж, бусад цагт нь бие даан ажиллаж, бүтээмжээ нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй хэмээн судлаачид зөвлөж байна.
Энэ бүхэн өдгөөгийн онцгой нөхцөлд цаг заваа үр дүнтэйгээр ашиглахад туслахаас гадна ирээдүйд багийн шийдвэр гаргах арга, хэлбэрийг улам боловсронгуй болгоход тусална. Ер нь хүмүүс оффис дээрээ байхдаа ч өөртөө зориулсан цагийг илүүтэй байлгаж, багаар ажиллах цаг хугацаагаа аль болох багасгах нь ажлын бүтээмжид илүү үр өгөөжтэйг судалгаа нотолж байна.
Эх сурвалж BBC