Төрийн албаны тусгай шалгалт (тухайн албан тушаалын)-ын үйл ажиллагааг Улсын Онцгой Комиссын шийдвэр, ЗГХЭГ-ын саналыг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмд нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
Гадаад иргэн харьяатын газар, Стандарт хэмжил зүйн газраас ирүүлсэн захиалгын дагуу нийт 6 удирдах албан тушаалын, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны 4 гүйцэтгэх албан тушаалын тусгай (тухайн албан тушаалын) шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 141 тогтоол, түүний аргачлалын дагуу 2020 оны 5 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд зохион байгуулав.
Дээрх тусгай шалгалтуудын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан оролцогчдыг тухайн албанд тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх болно.