Өндөржүүлсэн бэлэн байдлын үед шинэ коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагааг тодорхой хугацаанд хязгаарласан байгаа билээ. Энэ хүрээнд Төрийн албаны шалгалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байсан. Шинэ коронавирусээс шалтгаалан олон нийтийн үйл ажиллагаа хойшлогдсон байгаа хэдий ч Төрийн албаны тухайн албан тушаалын буюу тусгай шалгалтын үйл ажиллагааг Улсын Онцгой Комиссын шийдвэр, ЗГХЭГ-ын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс Тусгай шалгалтыг зохион байгуулах ажлыг яам, агентлаг, аймаг, нийслэлийн түвшинд үе шаттайгаар, тусгай горимын дор зохион байгуулж байна. Өнөөдрийн тухайд хэд хэдэн байгууллагын сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцэв. Ингээд сонгон шалгаруулалтад оролцсон нэгэн иргэний сэтгэгдлийг хүргэж байна.
Б: Өдөр бүр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар орж шалгалтын талаарх мэдээллийг авч байсан. Шалгалтын зарыг харахад хүндрэлтэй зүйл байсангүй. Сонгон шалгаруулалтын зарын дагуу материалаа бүрдүүлэн тухайн зар дээрх хаягаар явуулсан. Ямар нэгэн хүндрэл гараагүй.
Би өмнө нь Төрийн албаны шалгалтыг хоёр удаа өгч байсан. Ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаагүй. Онцгой байдлын үед энэ удаагийн шалгалт ариутгал, халдваргүйжүүлэлтийн дээд зэргийн дэглэмд зохион байгуулагдлаа. Шалгалтыг урьдын адил өндөр түвшинд авсан. Энэ удаагийн шалгалтын нэг онцлог нь цахим хэлбэрээр бүрэн явагдсан. Техникийн ямар нэгэн саатал гараагүй. Яг дэргэдээ байгаа юм шиг ямар нэгэн алдаа эндэгдэл байгаагүй. Цахимаар шалгалт явуулах нь онцгой байдлын үед маш зөв алхам байна гэж харсан.
Үнэхээр шалгалтад бэлдсэн уншсан хүнд шалгалтын сорилууд хүндрэлтэй байгаагүй. Хугацаа дуусмагц шалгалтын оноо үр дүн дэлгэц дээр шууд гараад ирсэн. Үүнийг өөрчлөх болон ямар нэгэн байдлаар өөрөөр хүлээн авах боломж байхгүй. Хувь хүнийхээ зүгээс Тусгай шалгалт хамгийн шударга хувилбараар явагдаж байна гэж дүгнэсэн.