1.Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2.Зөвлөх үйлчилгээ нь дараах 3 багцаас бүрдэнэ:
Багцын дугаар |
Зөвлөх үйлчилгээний нэр |
Зөвлөхөд тавигдах шаардлага |
||
Боловсрол |
Мэргэжил |
Ажлын туршлага |
||
Багц 1 |
Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал хариуцсан зөвлөх |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Эрх зүй |
-мэргэжлээрээ 5-аас доошгүй жил төрийн байгууллагад ажилласан; -бодлогын баримт бичиг, эрх зүйн актын төсөл боловсруулж байсан /батлуулж байсан бол давуу талд тооцно/; -судалгаа шинжилгээний ажил хийж байсан |
Багц 2 |
Төрийн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн ажиллах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал хариуцсан зөвлөх |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Эрх зүй, төрийн захиргаа, хүний нөөц |
-мэргэжлээрээ 5-аас доошгүй жил төрийн байгууллагад ажилласан; -бодлогын баримт бичиг, эрх зүйн актын төсөл боловсруулж байсан /батлуулж байсан бол давуу талд тооцно/; -судалгаа шинжилгээний ажил хийж байсан |
Багц 3 |
Төрийн байгууллагад хяналт шалгалт хийх, тайлагнах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал хариуцсан зөвлөх |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Эрх зүй |
-мэргэжлээрээ 5-аас доошгүй жил төрийн байгууллагад ажилласан; -бодлогын баримт бичиг, эрх зүйн актын төсөл боловсруулж байсан /батлуулж байсан бол давуу талд тооцно/; -судалгаа шинжилгээний ажил хийж байсан |
3.Мэдүүлгээ ирүүлэх хувь хүн, хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах бичиг баримтыг дугтуйнд хийн битүүмжлэн, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 17:00 цагаас өмнө доор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
-Иргэний үнэмлэхний хуулбар;
-Төрийн албан хаагчийн анкет;
-Боловсрол, мэргэжил, мэргэшлийг нотлох баримт бичгийн хуулбар;
-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /бүх хуудсыг ирүүлэх/;
-Сүүлийн 3 жилийн хугацаанд хийсэн ажлын жагсаалт /бүрэн, тодорхой мэдээлэл өгөх хэмжээнд/.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байрны 304 тоот өрөө.
Холбоо барих утасны дугаар: 51-264518
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА