1.Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2.Зөвлөх үйлчилгээ нь дараах багцаас бүрдэнэ:
Багцын дугаар |
Зөвлөх үйлчилгээний нэр |
Зөвлөхөд тавигдах шаардлага |
||
Боловсрол |
Мэргэжил |
Ажлын туршлага |
||
Багц 1 |
Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, тэр дундаа өргөдөл, гомдол шийдвэрлэлтэд цахим систем нэвтрүүлэх асуудал хариуцсан зөвлөх |
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй |
Мэдээллийн технологи, програм хангамж, сүлжээ, мэдээллийн систем |
Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх |
3.Мэдүүлгээ ирүүлэх хувь хүн, хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах бичиг баримтыг дугтуйнд хийн битүүмжлэн, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 17:00 цагаас өмнө доор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
-Иргэний үнэмлэхний хуулбар;
-Төрийн албан хаагчийн анкет;
-Боловсрол, мэргэжил, мэргэшлийг нотлох баримт бичгийн хуулбар;
-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /бүх хуудсыг ирүүлэх/;
-Сүүлийн 3 жилийн хугацаанд хийсэн ажлын жагсаалт /бүрэн, тодорхой мэдээлэл өгөх хэмжээнд/.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байрны 304 тоот өрөө.
Холбоо барих утасны дугаар: 51-264518
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА