Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийн үзэл санаанд нийцүүлэн төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл хуралдаанаараа хянан, хэлэлцэж, батлах зөвшөөрлийг олгож байгаа билээ.
Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний 08 дугаар хуралдаанаар 08 дугаар хуралдаанаар Гадаад харилцааны яамны хилийн чанадад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын 205 гүйцэтгэх албан тушаалын 310 албан тушаалын тодорхойлолтыг ирүүлснийг хянан хэлэлцэж батлах зөвшөөрлийг олголоо.
Дээрх батлагдсан албан тушаалын тодорхойлолтын ангилал зэрэглэлд ГХЯ-ны газрын дэд захирал, нэгдүгээр нарийн бичгийн дарга, хоёрдугаар нарийн бичгийн дарга, гуравдугаар нарийн бичгийн дарга, атташегийн албан тушаалтнууд багтсан юм.
Мөн Төрийн албаны зөвлөлийн энэ өдрийн 08 дугаар хуралдаанаар ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн Ажлын албаны нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалын нийт 9 албан тушаалын тодорхойлолтыг хянан хэлэлцэж батлах зөвшөөрлийг олголоо.