Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан шинэ хуулийн үзэл санаанд нийцүүлэн төрийн албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөл хуралдаанаараа хянан, хэлэлцэж батлах зөвшөөрлийг олгож байгаа билээ.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 45-р хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдах, гүйцэтгэх албан тушаалтны 17 албан тушаалын тодорхойлолтыг хянан, хэлэлцэж батлах зөвшөөрлийг олголоо.
Мөн энэхүү хуралдаанаар УУХҮЯ-ны харьяа Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч даргын, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ус цаг уур, орчны шинжилгээний газрын удирдах болон гүйцэтгэх 28 албан тушаалын тодорхойлолтыг хянан, хэлэлцэж батлах зөвшөөрлийг олгосон юм.
Албан тушаалын тодорхойлолтыг урьд өмнө нь тухайн албан тушаалтанд мэргэжил, туршлагад тааруулан баталдаг байдлыг өөрчилж, тухайн албан тушаалын чиг үүрэгт нийцүүлэн баталж байгаагаараа онцлог юм.
Одоогийн байдлаар Төрийна албаны зөвлөл хуралдаанаараа 13 000 гаруй албан тушаалын тодорхойлолтыг хянан, хэлэлцэж батлах зөвшөөрлийг олгоод байна.