Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаны мэргэжилтнүүд БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яамны сайд Хуан Со-Жон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн аван, Төрийн албан сонгон шалгаруулалт, хүний нөөцийн асуудлаарх харилцан туршлага солилцох зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад, Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаны дарга, мэргэжилтнүүд, БНСУ-ын Хүний нөөцийн яамны газар, хэлтсийн дарга нар оролцож өөр өөрийн орны төрийн алба дахь хүний нөөц, сонгон шалгаруулалт, маргаан хянан шийдвэрлэх чиглэлээрх дэлгэрэнгүй мэдээллийг солилцов.
Уулзалтын эхэнд Төрийн албаны дарга үг хэлж, иргэд Төрийн албанд шинэтгэл хийх өндөр хүлээлтэй байгаа орчин нөхцөлд бидний Төрийн албаны шинэтгэлийн үйл явц хийгдэж байна. Монгол Улсын Засгийн Газар, Хүний нөөцийн тогтолцооны тал дээр БНСУ-аас туршлага судлан хамтран ажиллахаар ярилцаж байна. Тиймээс Төрийн албаны зөвлөл ч танай улсын Хүний нөөцийн яамтэй тэр дундаа сонгон шалгаруулалтын тал дээр туршлага судлан хамтран ажиллах таатай байна.
Харин БНСУ-ын Хүний нөөцийн удирдлагын яамны сайд Хуан Со-Жон хэлэхдээ танай улс төрийн албандаа өөрчлөлт хийх хүлээлт өндөр байгааг айлчлалын үеэр оролцсон уулзалт, сургалтуудаас мэдэрлээ. Тиймээс танай улсад хэрэгжиж буй Төрийн албаны шинэтгэлийн үйл явц үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. БНСУ-ын төрийн алба 1948 оноос үүсэн байгуулагдсан 70 орчим жилийн түүхтэй ч Хүний нөөцийн тогтолцоог дэлхий нийтээр маш сайн тогтолцоо хэмээн үздэг. Учир нь манай яаманд Хүний нөөцтэй холбоотой ямар нэгэн гомдол санал ирдэггүй хэмээн уулзалтын үеэр онцолж байлаа.
Мөн Төрийн албаны шалгалтын агуулга, хэлбэр, тестийн сангийн боловсруулалт, зохион байгуулалтын талаараа танилцуулж, мэдээл хийж, Монгол Улсын хувьд төрийн албаны ерөнхий шалгалтын агуулгын шинэчлэл, гадаад улсад суралцсан өндөр мэдлэг, ур чадвартай боловсон хүчнийг төрийн албанд ажиллуулах, төрийн албаны хүний нөөцийн бодлого, шийдвэрийн асуудлаарх хийгдэж буй ажлын үйл явцын талаараа танилцуулж хоёр улсын төлөөлөгчид харилцан туршлага судлах ярилцлагыг өрнүүлсэн юм.