Төрийн албаны ерөнхий шалгалт 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатарын цагаас 09:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Ерөнхий мэдлэгийн шалгалтыг Нийслэлд 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд, 21 аймагт 11 дүгээр сарын 16-ны өдөр, Монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 19-ний өдөр, Дүн шинжилгээ хийх чадварыг Нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус Аймаг, Нийслэлийн салбар комисс зохион байгуулна.