Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны ерөнхий шалгалтыг нэгэн зэрэг улсын хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагаанд арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих чиг үүрэг бүхий албан хаагч нарын сургалтыг зохион байгуулав.
Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар орон нутагт томилолтоор ажиллах Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан хаагчид, яам, агентлагын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар нь Төрийн албаны ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг хангуулах, орон нутгийн төрийн албан хаагч болон иргэдэд сургалт зохион байгуулах, шалгалтын үйл явцад хяналт тавих, мэргэшил арга зүйн удирдлагаар хангаж, шалгалтын хугацаанд ажиллах юм.
Төрийн албаны ерөнхий шалгалт Улсын хэмжээнд 2019 оны 11 дүгээр сарын 16-21-ний хооронд хуваарийн дагуу зохион байгуулагдана.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ