Төрийн албаны Ерөнхий шалгалт улс орон даяар явагдах гэж байгаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 11 сарын 8-ны өдөр шалгалтын бэлтгэл ажлын талаар 21 аймаг дахь Салбар комиссын гишүүдийг оролцуулсан цахим хурлыг МХЕГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Уг хурлаар Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулахтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс Салбар зөвлөл, салбар комисст дараах ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг мэдэгдэн, үүрэг чиглэл өглөө.
Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, ЗГХЭГ, ХЗДХЯ, ГХЯ, БХЯ, ХХААХҮЯ, УУХҮЯ,НХХЯ, ЭХЯ, БОАЖЯ, ШЕЗ, ХХЕГ, МХЕГ-ын ажилтан, албан хаагчид, Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нараас бүрдсэн ажлын хэсэг орон нутагт албан томилолтоор очиж шалгалтын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэн, сургалт зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажиллахаар болсон. Үүнтэй холбогдуулан дээрх ажилтнуудын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шалгалт авах байр, танхимын хуваарийг шалгалт өгөх иргэн бүрд хүргэхэд бүхий л боломжоо ашиглан ажиллахыг анхааруулав.
Мөн шалгалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын тухайд:
Шалгалтын явц, бүртгэлийн тэмдэглэлийг зохих журмын дагуу хөтөлж, комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулах зэрэг заавар, зөвлөмжүүдийг 21 аймаг дахь Салбар комисст үүрэг болголоо.
Уг цахим хуралд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Сонгон шалгаруулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хүний нөөцийн тасгийн дарга Ц.Уртнасан, мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа, “Лидер-вишн групп” ХХК-ийн захирал Б.Жанчив нар болон бусад албаны хүмүүс оролцов.