Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 38 дугаар хуралдаанаар Гадаад харилцааны яамны 13 газар, 4 хэлтэс, 1 алба нийт 19 удирдах ажилтны албан тушаалын тодорхойлолтыг хянан хэлэлцэв.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, Дипломат албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолд заасан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-д заасны дагуу холбогдох хууль, тогтоомж, шийдвэртэй уялдуулан хянан үзсэний дагуу Төрийн албаны зөвлөл хуралдаанаараа хэлэлцэж тус яамны 19 удирдах ажилтны албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг олгосон шийдвэрийг гаргалаа.
Мөн уг хуралдаанаар Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газраас ирүүлсэн саналын дагуу зарим агентлагийн дарга, дэд дарга буюу тэргүүн түшмэлийн албан тушаалын тодорхойлолтыг мөн хянан хэлэлцэж, батлах зөвшөөрлийг олгосон юм.
Үүнд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зэрэг гурван агентлагийн дарга, дэд даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг олгов.
Монгол Улсын Засгийн газрын “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг батлах тухай” 2019 оны 275 дугаар тушаал батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөл хуралдаанаараа төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг эрчимтэй үргэлжилжлүүлж байна.