Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 37-р хуралдаанаар Дорнод, Дархан-Уул, Орхон, Увс, Ховд зэрэг 5 аймгийн нийт 54 байгууллагын 736 албан тушаалд хамаарах 560 удирдах болон гүйцэтгэх ажилтаны албан тушаалын тодорхойлолтыг хянан, хэлэлцэж батлах зөвшөөрлийг олгосон шийдвэр гарлаа.
Үүнд, аймаг тус бүрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлагуудын удирдах, гүйцэтгэх албан тушаалууд багтсан юм.
Төрийн албаны зөвлөлийн 37-р хуралдаанд дээрх аймгуудын Засаг даргын тамгын газрын дарга нар ажлын хэсгийн хамт хүрэлцэн ирж оролцов.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын дагуу боловсруулж, Монгол Улсын Засгийн газрын “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг батлах тухай” 2019 оны 275 дугаар тушаал батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөл хуралдаанаараа төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг олгох үйл ажиллагаа үргэлжилж байна.