Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарласан бөгөөд шалгалтын бүртгэлийг 2019 оны 10 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд явуулж, 10 дугаар сарын 4-ний өдөр шалгалтыг зохион байгуулав.
Сонгон шалгаруулалтыг “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу шалгалтыг удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх манлайлах зэрэг ур чадварын хүрээнд зохион явууллаа.
Сонгон шалгаруулалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 34 дүгээр хуралдаанаар хэлэлцэн Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгохоор шийдвэрлэлээ.