Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Төрийн албаны шинэтгэл, хэвлэлийн мэдээллийн оролцоо” сэдэвт сургалтыг сэтгүүлчид болон төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нарт зориулан 9 дүгээр сарын 27-ны өдөр Блю Скай зочид буудлын Crystal танхимд зохион байгуулах гэж байна.
Сургалтад Сингапурын Үндэсний их сургуулийн Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн дэд профессор Жэймс Крабтрий илтгэл тавина.
Сургалтад оролцохыг хүссэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид Төрийн албаны зөвлөлийн 264216 дугаарт холбогдон сургалтанд бүртгүүлэн оролцох боломжтой.
Бүртгэл 9 дүгээр сарын 24-нөөс, 9 дүгээр сарын 25-ныг хүртэл явагдана.