Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны захиалгын дагуу Төрийн захиргааны удирдлагын газрын даргын, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг 09 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн.
Зарлагдсан ажлын байранд өрсөлдөх иргэдийг Засгийн газрын XI байрны Төрийн албаны зөвлөлийн сургалтын танхимд 2019 оны 9 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд бүртгэхэд 3 иргэн материал ирүүлсэн.
Дээр дурдсан сул орон тоонд сонгон шалгаруулалтыг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-ын дагуу зохион байгууллаа.