Удирдлагын академиас зохион байгуулж байгаа төрийн захиргааны тэргүүн болон эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан хаагчдад зориулсан “Манлайлалын синпозиум – өөрчлөлт хийх чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. Энэхүү сургалтыг нээж Төрийн албаны зөвлөлийн дарга үг хэлж, шинээр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн үзэл санаа, баримтлал нь хэрэгжүүлэгч болох төрийн албан хаагчдаас өөрчлөлт шинэчлэлтийг шаардаж байгааг онцлон хэлэв.
Тус сургалтад Сингапур улсын Темасек сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Хү Бүн Хуи, Нийгмийн шинжлэх ухааны их сургуулийн доктор, профессор нар хүрэлцэн ирж сургалтад оролцогч нарт мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, санал солилцов.