Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн удирдах зөвлөлийн хуралдаан 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот дахь НҮБ-ын төв байранд болов.
Энэхүү хуралдаанд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, Төрийн албаны зөвлөлийн дарга, төслийн үндэсний захирал Б.Баатарзориг, Канадын Гадаад хэргийн яамны Монгол, Далайн орнуудыг хариуцсан дэд захирал Люк Маерс, Удирдлагын академийн захирал С.Зулпхар нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Төслийн энэ удаагийн удирдах зөвлөлийн хуралдаанаар төслийн хэрэгжилтийн үйл явц, төрийн албан хаагчдын мэргэшүүлэх сургалтын явцын талаар талууд байр сууриа илэрхийлж санал солилцов. Монгол Улсад төсөл амжилттай хэрэгжиж төрийн албанд өөрчлөлт, шинэ хандлага илэрч байгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман хуралдааны үеэр онцлов.