Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, зөвлөлийн хуралдааны үйл ажиллагаанд шаардагдах техник, тоног төхөөрөмж болон албан хаагчдын компьютер, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах зорилгоор нээлттэй тендер шалгаруулалт зарласан билээ.
Уг тендерийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс санхүүжүүлж байгаа юм. Тендерийн урилгыг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр олон нийтэд мэдээлсэн бөгөөд тендерийн урилгыг www.tender.gov.mn цахим хуудсанд байршууллаа.