Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа байгууллагуудын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 25-р тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шаргалуулах журам”-д заасны дагуу нээлттэй зарлалаа.
Үүнд:
Сонгон шалгаруулалтын бүртгэл Засгийн газрын III байранд 2019 оны 9 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд явагдана. Харин сонгон шалгаруулалтыг 9 дүгээр сарын 12-ны өдөр явуулах бөгөөд бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүйн мэдлэг, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний бичгийн чадвар зэрэг нийт 8 ур чадварын хүрээнд шалгалт авах юм.