Дорнод аймгийн Хэрлэн сумын 10,17,18 дугаар цэцэрлэг, Баяндун сумын цэцэрлэгийн эрхлэгч буюу Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сонгон шалгаруулалт явуулах мэдээллийг “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам” журмын 2.3-т заасны дагуу олон нийтэд зарлаж байна.
Сонгон шалгаруулалтын бүртгэлийг Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол, соёл, урлагийн газарт 2019 оны 9 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд 08:00-12:00, 13:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах юм.
Сонгон шалгаруулалтыг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр явуулах бөгөөд бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүйн мэдлэг, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар, монгол хэлний бичгийн чадвар зэрэг нийт 9 ур чадварын агуулгын хүрээнд шалгалт авах болно.
Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг csc.gov.mn цахим хуудаснаас авах боломжтой юм.