Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр төрийн албаны шинэтгэлийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадваржуулах сургалтыг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлийн Ажлын хэсэг 06 сарын 13-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд ажиллаж сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулан зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллаж байна.