2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
1.Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр БОГИНО ХУГАЦААНЫ АЖИЛТАН сонгон шалгаруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй ХУВЬ ХҮН-ийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2.Зөвлөх үйлчилгээ нь дараах 3 багцаас бүрдэнэ:
Багцын дугаар |
Багцын нэр |
Боловсрол |
Мэргэжил |
Ажлын туршлага |
Багц 1 |
Байгууллагын болон ажлын байрны чиг үүргийн шинжилгээний аргачлал, зөвлөмж боловсруулах ажилтан |
Магистр болон түүнээс дээш зэрэгтэй |
Эрх зүй, төрийн удирдлага |
Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх |
Багц 2 |
Мэдээлэл технологи, программ хангамж хариуцсан ажилтан |
Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй |
Мэдээллийн технологи, програм хангамж, сүлжээ, мэдээллийн систем |
Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх |
Багц 3 |
Сургалт хариуцсан ажилтан |
Магистр болон түүнээс дээш зэрэгтэй |
Боловсрол, эдийн засаг, улс төр судлал, сэтгэл судлал, социологи |
Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх |
3.Мэдүүлгээ ирүүлэх зөвлөх хувь хүн нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт мэдээллийг дугтуйнд хийн битүүмжлэн, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цагаас өмнө доор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байрны 402 тоот өрөө.
Холбоо барих утасны дугаар: 51-264493.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА