Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь төслийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс Топ менежерийн сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалтад яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга нар оролцож байна.
Бүтэн өдрийн турш үргэлжлэх сургалтад Сингапурын Үндэсний их сургуулийн Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор доктор Рубен Нг хүрэлцэн ирж сургалт илтгэл тавьж буйгаараа онцлог болж байгаа юм.
Энэхүү сургалтын сэдвийн агуулгын хүрээнд И.Бардакын боловсруулсан найман үе шаттай бодлогын дүн шинжилгээний аргачлал Ухаалаг үндэстэн, Сингапурын Засгийн газрын санаачлага, Төрийн бодлогын өгөгдлийн аналитик аргыг хэрэглэх нь, Төрийн бодлогын үйл явцад зан үйлийн талаарх ойлголтыг ашиглах нь зэрэг сэдвүүдээр сургалт үргэлжлэх аж. Тус сургалтын төгсгөлд мэргэшүүлэх багц сургалтын гэрчилгээ гардуулах юм байна.
Эх сурвалж: newspress.mn