Төрийн албаны тухай хууль болон түүнтэй холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах ажлын явцын талаар Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр салбар зөвлөлүүдтэй видео хурал хийхээр төлөвлөөд байна. Уг хурлаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, холбогдох чиглэл өгөх, цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл хийх тул салбар зөвлөлүүд Төрийн албаны зөвлөлөөс чиглэл авахыг хүссэн асуулт, санал, тулгарсан бэрхшээл, тулгамдсан асуудлаа нэг бүрчлэн бэлтгэж 2019 оны тавдугаар сарын 08-ны өдрийн дотор surgalt@csc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Хариуцсан ажилтан: Сургалт, судалгаа, мэдээллийн сангийн газрын сургалт, судалгааны ажилтан Н.Буянтогтох
Холбогдох утас: 265046,88018425