ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр
1.Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр БОГИНО ХУГАЦААНЫ АЖИЛТАН сонгон шалгаруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй ХУВЬ ХҮН-ийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2.Зөвлөх үйлчилгээ нь дараах 6 багцаас бүрдэнэ:
Багцын дугаар |
Багцын нэр |
Боловсрол |
Мэргэжил |
Ажлын туршлага |
Багц 1 |
Байгууллагын болон ажлын байрны чиг үүргийн шинжилгээний аргачлал, зөвлөмж боловсруулах ажилтан |
Магистр болон түүнээс дээш зэрэгтэй |
Эрх зүй, төрийн удирдлага |
Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх |
Багц 2 |
Төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэн боловсруулах ажилтан |
Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй |
Боловсрол, эрх зүй, төрийн удирдлага, социологи, сэтгэл судлал, эдийн засаг |
Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх
|
Багц 3 |
Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан |
Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй |
Сэтгүүл зүй, маркетинг, зар сурталчилгаа |
Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх |
Багц 4 |
Хүний нөөцийн аудит хийх арга зүй, аргачлал боловсруулах ажилтан |
Магистр болон түүнээс дээш зэрэгтэй |
Эрх зүй, төрийн захиргаа, хүний нөөц |
Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх |
Багц 5 |
Мэдээлэл технологи, программ хангамж хариуцсан ажилтан |
Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй |
Мэдээллийн технологи, програм хангамж, сүлжээ, мэдээллийн систем |
Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх |
Багц 6 |
Сургалт хариуцсан ажилтан |
Магистр болон түүнээс дээш зэрэгтэй |
Боловсрол, эдийн засаг, улс төр судлал, сэтгэл судлал, социологи |
Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх |
3.Мэдүүлгээ ирүүлэх зөвлөх хувь хүн нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт мэдээллийг дугтуйнд хийн битүүмжлэн, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цагаас өмнө доор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байрны 302 тоот өрөө.
Холбоо барих утасны дугаар: 51-264369, 51-264518
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА