Монгол Улсын Төрийн албаны зөвлөл хоёр өдөр дараалан хуралдаж, Төрийн албаны тухай хуулийг дагалдан гарах журмуудыг хэлэлцлээ.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөл /ТАЗ/ -ийн гишүүд цаашид хариуцан ажиллах ажлын чиг үүргээ тогтоогоод байгаа юм. Төрийн албан хаагчдын сургалт, сурталчилгаа, мэдээллийн асуудлыг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Хүний нөөцийн аудитын асуудлыг С.Цэдэндамба, Маргаан хянан шийдвэрлэх асуудлыг Б.Идэрчулуун, Төрийн албаны сонгон шалгаруулалт, шалгалтын асуудлыг Д.Баатарсайхан нар тус тус хариуцан ажиллана.