Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн үзэл санаа, уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийг дагаж гарах дүрэм журмын төслийн хэлэлцүүлэг, үйл явцыг төрийн албан хаагчдад таниулан сурталчлах, сургах зорилгоор сургалтын координатор шалгаруулж авна.
Энэ үйлчилгээг эрхлэх хүсэлтэй иргэн нь дараах ерөнхий шаардлага хангасан байна. Үүнд:
Боловсролын салбарт ажиллаж байсан бол давуу тал болно. Шаардлага хангасан иргэнтэй гэрээ байгуулж ажиллана. Дээр дурдсан ерөнхий шаардлагыг хангасан этгээд шаардлагад нийцсэн үйлчилгээг гүйцэтгэх чадвартайгаа нотлох дараах материалыг ирүүлнэ.
Ажлын чиглэл:
Сонирхсон хүмүүс материалаа дугтуйлан дор дурдсан хаягаар 2018 оны 11 дүгээр сарын 20 өдрийн 16.30 цагаас өмнө ирүүлнэ үү.
Холбогдох хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11-р байрны 406 тоот