Төрийн албаны зөвлөлөөс яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн дарга нартай шуурхай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр 2018 оны 9 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулах "Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн"-ий зорилго, агуулга, хөтөлбөр, нэгдсэн болон салбар хураддааны зохион байгуулалт зэрэг бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Уулзалтын төгсгөлд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг өндөржүүлэх талаар зөвлөгөө чиглэл өглөө.
Шуурхай уулзалтад яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.