Төрийн албаны зөвлөл, НҮБХХ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 21 дүгээр бүлэгт заасан "Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам"-ын төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй иргэдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Тус зөвлөх үйлчилгээг гүйцэтгэгчид тавих ерөнхий шаардлага:
Гэрээт ажлыг 120 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайгаа нотлох мэдээллээ (ижил төрлийн ажлын туршлага буюу гүйцэтгэсэн ажлын жагсаалт, товч мэдээлэл, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
Сонирхож байвал тендерийн бичиг баримтыг дараах холбоосноос http://procurement-notices.undp.org/view_notice.cfm?notice_id=45819 татаж авна уу.
Тендэрт оролцохыг хүсвэл доор дурдсан хаягаар саналаа битүүмжлэн цахимаар эсвэл хэвлэмэл хэлбэрээр англи хэл дээр бэлтгэн 2018 оны 05 дугаар сарын 8-ны өдрийн 11:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг:
United Nations Development Programme
UN House 14201, UN Street 14, Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia
Fax: 976-11-326221; email: bids.mn@undp.org