Төрийн албаны зөвлөлийн даргын зөвлөлийн хурлаар 2018 онд шинээр хэвлэгдэн гарах "Төрийн албаны мэргэшлийн шалгалт, сонгон шалгаруулалтын гарын авлага" номын эх бэлтгэл, сорил боловсруулалттай танилцаж, уг асуудлыг хэлэлцээд, гарын авлага бэлтгэх Ажлын хэсэгт буцаав.
Сорилын боловсруулалт, техник ажиллагаа, хууль тогтоомжоос иш татсан байдлыг дахин нягталж, ойрын хугацаанд танилцуулахыг Ажлын албаны даргад үүрэг болгов.