Монгол улсын төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчлийг арилгуулах, төрийн албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар иргэдээс түүвэр судалгаа авах зэрэг ажлыг Төрийн албаны зөвлөл, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн ерөнхий газартай хамтран Дорноговь аймагт зохион байгууллаа.
Төрийн албаны чадавхыг бэхжүүлэх замаар тогтвортой шударга, мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бий болгоход чиглэсэн, шинэтгэлийн тэргүүлэх чиглэлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд орон нутгийн Төрийн захиргааны байгууллагуудад чиглэл өгөв.