Баян-Өлгий аймагт болсон удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцсэн Төрийн албаны зөвлөлийн хуралдааны шийдвэрийн дагуу тухайн сонгон шалгаруулалтад тэнцээгүй аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг албан тушаалаас нь чөлөөлөх хугацаатай үүргийг томилох эрх бүхий албан тушаалтан болох аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт Төрийн албаны зөвлөлийн албан тоотоор хүргүүлжээ.
Уг албан тоотод тус аймаг дахь төрийн жинхэнэ албан хаагчдын томилгоотой холбоотой бусад зөрчлүүдийг арилгаж, хууль тогтоомжид нийцүүлэхийг мөн үүрэг болгосон байна.