Төрийн албаны зөвлөлд тус аймгаас Увс аймгийн төрийн албаны үйл ажиллагаатай холбоотой 13 асуудлаар гомдол ирсэн билээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба болон албаны бусад хүмүүс Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь Салбар зөвлөлийн гишүүдтэй уулзаж, төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар сонсгол тайлбар авч, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөв. Сонсголд Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь Салбар зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал, Салбар зөвлөлийн гишүүд Хууль зүй, эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Амраа нар байлаа.