Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Төв аймагт зохион байгуулсан төрийн албанд анх орох иргэдийн мэргэшлийн шалгалтын дүнг хэлэлцээд, нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөгдөөгүй ажлын байруудыг хуулийн хүрээнд нөхөх арга хэмжээ авах, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй мэдээлж, иргэдэд зориулсан сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгч ажиллахыг салбар зөвлөлд үүрэг болголоо.
Сонгон шалгаруулалтаар Аргалант, Цээл, Эрдэнэсант сумын ЗДТГ-ын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, Баяндэлгэр сумын ЗДТГ-ын Мал эмнэлэг, үржлийн тасгийн малын эрүүл мэнд, үйлдвэрлэлийн технологи, хүнсний аюулгүй байдал, судалгаа, үржил бүртгэлийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн 4 ажлын байранд хүн бүртгүүлээгүйгээс гадна 15 ажлын байранд шалгалт өгсөн иргэд тэнцээгүй байна.
Иймээс одоогоор Төв аймгийн нутгийн захиргааны байгууллагын 19 ажлын байр сул байгаа юм. Эдгээр ажлын байранд тавигдаж байгаа шаардлагыг хангасан, ажиллах хүсэлтэй, төрийн албаны шалгалт өгч тэнцсэн, одоогоор нөөцөд байгаа иргэдэд ажиллах боломж нээлттэй байна.
Ажлын байрны сул орон тоо нөхөгдөхгүй байгаа нь иргэд төрийн албаны шалгалтад бэлтгэхдээ хууль дүрэм, эрх зүйн баримтуудаа сайн судлахын зэрэгцээ монгол хэл, монгол бичиг, албан хэрэг хөтлөлтийн талаарх мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэйг харуулж байгаа юм.
Төв аймагт сонгон шалгаруулалтаар нөхөгдөөгүй ажлын байртай танилцана уу?
|
Сонгон шалгаруулалтаар нөхөгдөөгүй ажлын байр |
1 |
Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн Боловсролын бодлого хариуцсан мэргэжилтэн |
2 |
Аймгийн Эрүүл мэндийн газрын Эмийн чанар, аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн |
3 |
Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өндөрширээт сум хариуцсан мэргэжилтэн |
4 |
Аргалант, Цээл, Эрдэнэсант, Баян, Баян-Өнжүүл, Жаргалант сумын ЗДТГ-ын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн |
5 |
Баяндэлгэр, Архуст, Цээл сумын ЗДТГ-ын Мал эмнэлэг, үржлийн тасгийн малын эрүүл мэнд, үйлдвэрлэлийн технологи, хүнсний аюулгүй байдал, судалгаа, үржил бүртгэлийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн |
6 |
Баян-Өнжүүл сумын ЗДТГ-ын Газрын даамал |
7 |
Аймгийн БОАЖГ-ын Батсүмбэр, Баяндэлгэр, Баянцогт, Мөнгөнморьт, Цээл, Эрдэнэ сум хариуцсан байгаль хамгаалагч |